ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 2016 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН АЖЛЫН ҮРДҮНГ ХЭЛЭЛЦЭВ

U-1

                Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран  2016 оны 1 дүгээр улиралд хийж хэрэгжүүлсэн ажил болон цаашид хийх ажлын төлөвлөгөөний талаар  хэлэлцэх  уулзалтыг  Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн хурлын танхимд зохион байгууллаа.

Эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, халдварт өвчин, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, ус орчны эрүүл ахуй сайжруулах, чиглэлээр  эмч эмнэлгийн мэргэжилтэнг чадваржуулах, сайн санааны туслагч нарыг бэлтгэх, иргэдийг чадваржуулах чиглэлээр  хамтран ажиллаж байна.  Цаашид иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт сурталчилгааг өргөжүүлэх чиглэлээр хороодын иргэний танхим, ӨЭМТ-үүдтэй хамтран олон үйл ажиллагаа зохион байгуулахаар  төлөвлөсөн юм.

U-2

U-3

U-4

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

Leave a Reply

  • Facebook