СУРГАЛТ ЯВУУЛЖ, ГАРЫН АВЛАГА ТАРААВ

ma-1

Шинэчлэн батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хүрээнд бизнес эрхлэгч хувь хүн, хуулийн этгээдүүд иргэдэд татварын буцаан олголттой болон сугалаатай баримтыг хэвлэж өгөх үүрэгтэй. Энэ ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах томоохон худалдааны төвүүдэд сургалт, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэн, нийт бизнес эрхлэгч иргэд, түрээслэгчдийг хамруулан ажиллалаа.

2016 оны 03 сарын 22- 25-ны өдрүүдэд сургалтын төлөвлөгөө боловсруулан “Монтел”, “Мөнгөнзавьяа”, “Хүчит Шонхор”, “Нарантуул-2”, “Урт цагаан”, “Смарт”, “Содон бөмбөгөр”, “Алтжин бөмбөгөр”, “Юмт бөмбөгөр” зэрэг худалдааны төвд ажлын байран дээр сургалт сурталчилгаа явуулан, гарын авлага тараав.

ma-2

ma-3

ma-4

ЗДТГ-ЫН САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТЭС, ТАТВАРЫН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook