ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

IMG_4616

 

Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтны  шуурхай зөвлөгөөн 2016 оны 4дүгээр сарын 5-ны өдөр болж, дүүргийн Засаг дарга Д.Ганболд удирдан явууллаа.

Зөвлөгөөний  эхэнд дүүргийн Засаг дарга Д.Ганболд нийслэлийн Удирдах ажилтны зөвлөгөөний үеэр яригдсан асуудлаар товч мэдээлэл өгч,  дүүргийн удирдлага, Засаг даргын Тамгын газрын бүрэлдэхүүнд орсон  бүтцийн өөрчлөлтийн талаар танилцуулж,  дүүргийн цаг үеийн ажлын  тухай мэдээллийг  холбогдох алба, хэлтсийн удирдлагуудаас сонслоо.

Мөн гал түймрийн болзошгүй аюул, шар усны усны үерээс иргэдийг сэрэмжлүүлэх зэрэг цаг үеийн холбоотой  авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар холбогдох хэлтэс, албадын дарга нарт үүрэг даалгавар өгсөнөөр зөвлөгөөн өндөрлөв.

                                                                                                                ЗДТГ-ын Захиргаа, хуулийн хэлтэс

IMG_4623

IMG_4618

IMG_4620

Leave a Reply

  • Facebook