ХОРООНЫХОО ХӨГЖИЛД ӨӨРИЙН САНАЛАА ТУСГУУЛААРАЙ

1-1

Чингэлтэй дүүрэгт Орон нутгийн хөгжлийн сангийн иргэдээс санал авах үйл ажиллагаа идэвхтэй явагдаж байна. Энэ жилийн хувьд иргэдээс санал авахдаа дүүрэгт сүүлийн 4 жилд хийгдсэн нийт хөрөнгө оруулалтын ажлуудаараа тайлан ном гаргаж, иргэн бүртээ хүргэж, тайлагнан ажиллаж байгаа нь онцлог болж байгаа юм.

Санал авах үйл ажиллагаа 4 дүгээр сарын 30 хүртэл явагдана. Иймд иргэн та Орон нутгийн хөгжлийн сангийн  санал авах үйл ажиллагаа, хороодын ИНХ-даа идэвх санаачлагатай оролцож, хорооныхоо хөгжилд өөрийн саналаа тусгуулаарай.   Орон нутгийн хөгжлийн сан таны санааг санхүүжүүлж, иргэн таны санал хороо, дүүргийн хөгжлийн бодлогод тусгагдана.

ЗДТГ-ын Эдийн засаг, төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтэс

9-1

ОНХС-ийн хөрөнгөөр хийж хэрэгжүүлж болох чиг үүрэг.

Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.

Дүүрэг ОНХС-ийн хөрөнгөөр Төсвийн тухай хуулийн 58.3-т заасан дараах чиг үүргийг хэрэгжүүлж болно.

7.3.1 Дүүргийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн аж ахуйн үйлчилгээ, нийтийн ариун цэвэр, гудамж талбайн гэрэлтүүлэг, цэвэрлэгээ, хог зайлуулалтыг хийх:

7.3.1. а/ Нийтийн халуун усны газар барих, сэргээн засварлах, тохижуулах

7.3.1. б/ Нийтийн худалдаа үйлчилгээний зах, талбай барих, засварлах, тохижуулах

7.3.1. в/ Нийтийн аж ахуй үйлчилгээний төвийн барилгын их засвар, тоног төхөөрөмж

7.3.1. г/ Ундны усан сан хангамж сайжруулах, худаг гаргах, барих, засварлах,тохижуулах

7.3.1. д/ Цэвэр, бохир усны шугам сүлжээний засвар

7.3.1. е/ Ундны усыг цэвэршүүлэх, шүүх тоног төхөөрөмж хангах

7.3.1. ё/ Ус зөөврийн болон бохирын машин нийлүүлэх

7.3.1. ж/ Нийтийн ариун цэврийн цэг барих, засварлах, тохижуулах

7.3.1. з/ Хогийн төвлөрсөн цэг байгуулах

7.3.1. и/ Хог тээврийн авто тээврийн хэрэгсэл нийлүүлэх

7.3.1. к/ Нийтийн номын санг тохижуулах, засварлах

7.3.1. л/ Цахилгааны шугам, дэд өртөөний засвар, өргөтгөл

7.3.1. м/ Нийтийн орон сууцны барилгын дээвэр, дулааны шугамын засвар

7.3.1. н/ Уурын зуухны засвар

7.3.1. о/ Зам засвар, арчлалт

7.3.1. ө/ Бусад нийтийн эзэмшлийн дэд бүтцийг сайжруулах

7.3.2. Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх

7.3.2.а/ Дүүргийн нутаг дэвсгэрт фермерийн аж ахуй байгуулахад дэмжлэг үзүүлэх

7.3.3. Дүүргийн нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах

7.3.3.а/ Рашаан, булгийн эх хамгаалах

7.3.3.б/ Үер, усны далан барих, засварлах

7.3.3.в/ Усны шуудуу татах, засах

7.3.3.г/ Хөв цөөрөм байгуулах

7.3.3.д/ Байгаль орчныг нөхөн сэргээх

7.3.3.е/ Ногоон байгууламж байгуулах, мод, бут, сөөг тарих, хамгаалах

7.3.4 Дүүргийн доторх нийтийн эзэмшлийн гэрэлтүүлгийн урсгал засвар, арчилгааг хийх, зохион байгуулах

7.3.4.а/ Гудамж талбайн гэрэлтүүлэг хийх

7.3.4.б/ Нийтийн эзэмшлийн гэрэлтүүлгийн засвар, үйлчилгээ

7.3.5. Дүүргийн тохижилт, цэцэрлэгжүүлэлт, явган зам, амралт болон хүүхдийн тоглоомын талбайг тохижуулах, арчлах

7.3.5.а/ Ногоон байгууламж байгуулах, мод, бут, сөөг тарих хамгаалах

7.3.5.б/ Зүлэг, мод бут, сөөг услах зориулалтын машин, техник худалдан авах

7.3.5.в/ Явган хүний зам тавих

7.3.5.г/ Цэцэрлэгт хүрээлэн байгуулах

7.3.5.д/ Хүүхэд чөлөөт цаг өнгөрүүлэх тоглоомын талбай байгуулах

7.3.5.е/ Ахмад, хүүхэд залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нийтийн биеийн тамир, амралт, соёлын     үйлчилгээний төв байгуулах, засварлах, тохижуулах

7.3.5.ё/ Айл, өрх гудамж талбайн хаягжуулалт хийх

7.3.5.ж/ Нийтийн тээврийн хэрэгслийн зогсоол барих,засварлах

7.3.5.з/ Замын эвдэрсэн хэсгийг засах (хэсэгчилсэн засвар)

7.3.5.и/ Дүүргийн нутаг дэвсгэр дэх автозамуудад автозамын тэмдэглэгээ хийх

7.3.5.к/ Замын ус зайлуулах шуудууг засварлах

7.3.5.л/ Замын даланг сэргээн засварлах

7.3.5.м/ Бага хэмжээний бетонон болон гүүр барих, засварлах

7.3.6. Хуульд заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх

7.3.6.а/ Зураг төсөв / зөвхөн ОНХС-аас санхүүжүүлэхээр заасан төсөл, арга хэмжээний /

7.3.6.б/ Сургуулийн хичээлийн болон дотуур байрны засвар, тохижилт, тоног төхөөрөмж

7.3.6.в/ Ясли, цэцэрлэгийн байрны засвар, тохижилт, тоног төхөөрөмж

7.3.6.г/ Дүүргийн эмнэлэг, лаборатори, эхчүүдийн амрах байрны засвар, үйлчилгээ, тохижилт, тоног төхөөрөмж

7.3.6.д/ Дүүргийн соёлын төвийн засвар, тохижилт, тоног төхөөрөмж

7.3.6.е/ Дүүргийн нийтийн номын сангийн барилгын засвар, тохижилт, тоног төхөөрөмж

7.3.6.ё/ Нийтийн биеийн тамирын барилгын засвар, тохижилт, тоног төхөөрөмж

7.3.6.ж/ Иргэний танхим шинээр байгуулах, тохижилт, техник тоног төхөөрөмж

7.3.6.и/ Дүүргийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах зардал

60.3.   Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг дараах зүйлд зарцуулахыг хориглоно:

60.3.1.орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр хуулиар тогтоосон чиг үүргээс бусад хөтөлбөр, арга хэмжээ.

60.3.2.улс төрийн нам, төрийн бус байгууллагын зарлага;

60.3.3.үндэсний их баяр наадмаас бусад баяр, наадам, ойн арга хэмжээ, шашны зан үйлийн болон ёслолын зардал;

60.3.4.нийтийн эрх ашигт нийцээгүй үйл ажиллагаа;

60.3.5.зээл олгох, санхүүгийн үр дагавар бүхий баталгаа гаргах, хохирлыг нөхөн төлөх үүрэг авах;

60.3.6.орон нутгийн иргэдийн саналыг аваагүй, орон нутгийн төсвийн төлөвлөгөөнд тусгаж батлаагүй зардал, арга хэмжээ.

60.4.Энэ хуулийн 60.3.1-д заасан хуулиар тогтоосон чиг үүрэгт аймаг, нийслэл, сум, дүүргийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг хамаарахгүй.

9-2

khoroo 19

khoroo 16

9-3

 

Leave a Reply

  • Facebook