БАГШ НАР АЖЛАА ТАЙЛАГНАЖ, ТУРШЛАГА СОЛИЛЦОВ

 

1000

Чингэлтэй дүүргийн багш нарын Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх хичээл, үйл ажиллагааны туршлага солилцох  зөвлөгөөн  Соёл урлагийн их сургуулийн “Оюутан” театрт “Сайн хичээл, үйл ажиллагаа”  сэдэвтэйгээр эхэлж Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Ж.Эрдэнэбат, БСШУЯ-ны төлөөлөл, дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш нар,  сурагчид, эцэг, эхчүүдийн төлөөлөл оролцлоо. Дүүргийн Засаг дарга Д.Ганболд багш нарын зөвлөгөөнийг нээж, боловсролын салбарт дүүргээс баримталсан бодлогын хэрэгжилтийн талаар товч тайлагнаж, зөвлөгөөнд оролцож байгаа багш нарт баяр хүргэж, амжилт хүслээ.  Энэхүү зөвлөгөөнөөр  сургуулийн өмнөх, бага, суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй сургууль, цэцэрлэгийн бодлого, үйл ажиллагааны туршлагуудаа ЭССЭ, ИЛТГЭЛ хэлбэрээр бие биедээ тайлагнаж, харилцан туршлага мэдээлэл солилцсон юм.  Мөн хүүхэд багачууд урлагийн тоглолтоор бэлэг барилаа. Энэ үеэр “Хамтдаа хөгжье” төслийн багийн эмхтгэн боловсруулсан Чингэлтэй дүүргийн цэцэрлэгийн багш нарын сайн туршлагаас бүрдсэн “Хүүхдийн хөгжлийн дэмжих сонирхолтой тоглоомууд” номыг дүүргийн цэцэрлэгийн багш нарт гардуулан өглөө.

IMG_5176

IMG_5285

IMG_5126

IMG_5203

IMG_5304

IMG_5234

IMG_5244

IMG_5275

IMG_5280

 

Leave a Reply

  • Facebook