ДҮҮРГИЙН СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙН НЯГТЛАН БОДОГЧ НАРТ ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Сургууль цэцэрлэг (1)

Шилэн дансны тухай хуульд улс, орон нутгийн төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх тухай заасан байдаг бөгөөд хуулийн хэрэгжилтийг бүрэн хангахад анхаарч Чингэлтэй дүүргийн Дотоод аудитын албанаас дүүргийн Санхүү төрийн сангийн хэлтэстэй хамтран төрийн өмчийн ерөнхий боловсролын 12 сургууль, 24 цэцэрлэгийн нягтлан бодогч нарт Шилэн дансны цахим хуудсанд тавих мэдээллийн агуулга, нийтлэг стандартын шинэчлэсэн журам, мэдээлэл тавих аргачлалын талаар 2 дахь удаагийн сургалтыг үр дүнтэй зохион байгууллаа.

                                                                   Дотоод аудитын алба

tuimer-1

 

Leave a Reply

  • Facebook