ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

tuimer-1

2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 6 дугаар сарын 10 хүртэл хаврын хуурайшилтын улирал үргэлжилдэг.  Иргэн та  асаасан шүдэнз, тамхины, цог, түлсэн гал, нурмыг бүрэн унтраагаарай. Хуурайшилт ихтэй үед ой, хээр ил задгай гал түлэхгүй байх, гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100-гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргах, түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байхыг ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРААС анхааруулж байна.

                              Дэд бүтэц, тохижилтын хэлтэс

tuimer-1

Leave a Reply

  • Facebook