ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ӨСВӨРИЙН ШИГШЭЭ БАГИЙН ЖҮДОЧИД ЯКУТАД БОЛСОН ТЭМЦЭЭНД БАГААРАА ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЖЭЭ

yag-1

Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Жүдо бөхийн өсвөрийн шигшээ багийн 10 тамирчин 1 дасгалжуулагч 2016 оны 03 дугаар сарын 15 ны өдөр Саха- Якутск улсруу яваад 04 -р сарын 06 нд ирлээ. Манай баг тамирчид 03 дугаар сарын 18 – 28 ны өдрүүдэд ОХУ-ын Саха-Якутск улсын Покровск дүүргийн жүдо бөхийн өсвөрийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийсэн бөгөөд орон нутагт зохиогдсон 2 тэмцээнд амжилттай оролцлоо.
Мөн Саха-Якутск улсын нийслэлд Славутич клубын 20 жилийн ойн хүрээнд зохиогдсон Жүдо бөхийн тэмцээнд амжилттай оролцож  48 кг-ийн жинд А.Ариунжаргал, 57 кг-ийн жинд Ц.Цэрэндолгор, 46 кг-ийн жинд Ц.Хишигбаяр, +90 кг-ийн жинд О.Баярсайхан нар түрүүлж алтан медаль, 46 кг-ийн жинд Г.Тэмүүжин мөнгөн медаль, 46 кг-ийн жинд Б.Төмөрбаатар, 55 кг-ийн жинд Б.Тэргэл, 60 кг-ийн жинд Э.Алтангэрэл, Г.Ган-эрдэнэ нар хүрэл медаль авч нийт 4 алт, 1 мөнгө 5 хүрэл медаль хүртсэн амжилттай тэмцээндээ оролцлоо.
Саха-Якутск улсруу явах замын зардлыг шийдвэрлэж бэлтгэлд хамрагдах, тэмцээнд оролцох нөхцөлийг бүрдүүлж өгсөн дүүргийн Засаг даргын Тамгын газар, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн  хэлтэс, Засаг даргын дэргэдэх Биеийн тамир, спортын хорооны удирдлагууд нийт дэмжсэн бүх хүмүүст талархал илэрхийлье.

   Биеийн тамир, спорт р хороо

yag-1

yag-4

 

Leave a Reply

  • Facebook