ЗАМЫН ЦАГДААГИЙН ТАСАГТ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ

4-1

Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн санхүүжилтээр 4 ширхэг “Dell” маркийн комьютерийг иж бүрнээр, 1 ширхэг “Epson” маркийн өнгөт принтерийг тус тус хүлээлгэн өглөө.

Уг арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Захиргаа, хуулийн хэлтсийн Эрх зүйн сургалт хариуцсан мэргэжилтэн Л.Ариунзаяа нар оролцлоо.

Арга хэмжээний үеэр Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, дүүргийн нутгийн захиргааны байгууллагын зүгээс Амар тайван Чингэлтэй хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлуудаас товч дурьдаад, Замын цагдаагийн тасаг шинэ байранд нүүж орсонтой холбоотой засварын зардал болон шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэснийг Замын цагдаагийн тасгийн дарга Б.Сүхбат болон нийт бие бүрэлдэхүүнд хүлээлгэн өгч цаашдын ажилд амжилт хүслээ.

ЗДТГ-ын Захиргаа, хуулийн хэлтэс

4-2

4-3

4-4

Leave a Reply

  • Facebook