АВТОЗАМУУДЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТТАЙ ТАНИЛЦАЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГӨВ

IMG_3000

 

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны  нутаг дэвсгэр Хайлаастын эцэс, “ХААН” банктай уулзвараас баруун тийш 650 метр үргэлжлэх автозам, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Далан давхараас 10 дугаар хороо, Далан давхраас Дэнжийн 1000-ын нарийн замыг холбосон 600м авто замын ажил эрчимтэй үргэлжилж байна. Эдгээр байгалийн чулуун болон бетонон хучилттай авто замуудыг дүүргийн төсвийн хөрөнгөөр  “Чингэлтэй дүүргийн Тохижилт, үйлчилгээ” ХХК-ийнхан хийж, гүйцэтгэж  байгаа юм.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд   10, 16 дугаар хороонд баригдаж буй  автозамуудын бүтээн байгуулалт, ажлын явцтай газар дээр танилцаж, холбогдох албаны хүмүүс, гүйцэтгэгч компанийнханд заавар, зөвлөгөө, үүрэг, чиглэл өглөө. 10 дугаар хорооны автозамын суурийн бүх ажлууд, ус зайлуулах хоолой зэргийг тавьж замын хучилт хийх л үлджээ. 16 дугаар хорооны нутаг дэвсгэрийн замын суурь  ажлууд дуусч байгалийн чулуун хучилтын ажил  ид үргэлжилж байна.

IMG_3022

IMG_3001

IMG_3004

IMG_3068

16-7

10-umnu-5

10-h-7

10-1

IMG_2902

 

10-5

16-1

16-8

 

 

 

Leave a Reply

  • Facebook