ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ГАНБОЛД СУРАГЧИДТАЙ МОНГОЛЫН ТҮҮХ, ӨВ СОЁЛЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА

IMG_5422

Чингэлтэй дүүргийн сургуулийн өмнөх, бага, суурь боловсролын багш нарын “Сайн хичээл, үйл ажиллагааны зөвлөгөөн”-ний “Сайн хичээл” үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Д.Ганболд оролцож, багш нарын хичээлд сууж, санал сэтгэгдлээ хуваалцлаа.  Суурь боловсролын салбар зөвлөгөөний 57 дугаар сургуулийн багш С.Мөнгөнхундагын 57 дугаар сургуулийн 7а ангид удирдан зохион байгуулсан “Алтан ордны улс” ээлжит хичээлд сууж, нийт хүүхдүүд, багш нарт сэтгэгдлээ хэлсэн юм. Засаг дарга Д.Ганболд хэлэхдээ Өнөөдрийн хичээл хүүхэд өөрөө мэдлэг бүтээсэн, бүтээлч, хамтарч ажилласан, багаар ажилласан, багш тухай бүрт нь оновчтой чиглүүлсэн сайн хичээл болсныг дурьдаад багш сурагчдад талархаж байгаагаа илэрхийлж, амжилт хүссэн юм.
Мөн сургуулийн өмнөх боловсролын салбар зөвлөгөөнд оролцлоо. 4 дүгээр цэцэрлэгийн багш н.Номинчимэгийн 5 дугаар цэцэрлэгийн бэлтгэл бүлэгт удирдан зохион байгуулсан “Дүрслэн бүтээх” хөгжүүлэх үйл ажиллагаанд оролцлоо. Засаг дарга Д.Ганболд хэлэхдээ Хүүхэд тоглонгоо хөгжих бодит үзүүлэх ажил, боломж нөхцлийг төгс харуулсан сайн үйл ажиллагаа боллоо. Гарын доорх материал, хүүхдийн нас бие сэтгэхүйд тохирсон үйл ажиллагаа, сонголт гээд бүхий л зүйлд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж багш нартаа амжилт хүслээ.

IMG_5527

IMG_5472

IMG_5400

 

IMG_5490

IMG_5533

IMG_5534

IMG_5543

IMG_5545

 

 

 

 

 

Leave a Reply

  • Facebook