ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛНО

ND-1

Чингэлтэй дүүргийн Засаг даргын “Нэг цонхны үйлчилгээний хуваарийг дахин батлах тухай” А/9 тоот захирамж 1 дүгээр сарын 13-ны өдөр батлагдсан. Засаг даргын захирамжийн дагуу хэлтэс, албадын мэргэжилтнүүд хороод дээр очиж, иргэдэд мэдээлэл өгч, санал, хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэж, хэрэгжилтийг сар бүрээр гаргаж, үр дүнг нь тооцон ажиллаж байна

 Нийгмийн  даатгалын  хэлтсийн  Нээлттэй  хаалганы  өдөрлөг хуваарийн  дагуу  2016 оны 04 дүгээр  сарын 14-ний  10.00-15.00 цагийн хооронд 16,17,18,19 дүгээр хороодын  иргэдийг хамруулан 16 дугаар хорооны Иргэний танхимд зохион байгуулна. Өдөрлөгийн үеэр иргэдэд нийгмийн даатгалын тухай хуулийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх, ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль , Нийгмийн даатгалын сайн дурын даатгал болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг сурталчилах, эрүүл мэндийн даатгалд иргэдийг хамруулах, Нийгмийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийг сурталчилах зэрэг үйл ажиллагаа болно.

                                                     ЗДТГ-ын Захиргаа, хуулийн хэлтэс

ND-2

Leave a Reply

  • Facebook