“СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР”-ИЙН 2 ДУГААР ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦСОН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН ТӨСӨЛ 100 ХУВЬ ШАЛГАРЛАА

IMG_1490

Боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд бага боловсролын эх хэл, байгалийн ухаан ба математикийн сургалтын чанар, үр дүнг сайжруулж, сургуулийн түвшинд төлөвлөлтийг бэхжүүлэх замаар бага боловсролын чанарыг сайжруулахад энэхүү үйл ажиллагаа бүхэлдээ чиглэгдэх бөгөөд Дэлхийн банкны олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээл болох 30 сая ам. доллароор санхүүжигдэн 2015 оны 11 дүгээр сараас эхлэн хэрэгжиж эхлээд байна.

“Боловсролын чанарын шинэчлэл” төслийн Бага боловсролын сургалтын чанарыг сайжруулах төсөлд 14.9 сая ам.доллар зарцуулагдах бөгөөд ерөнхий боловсролын сургуулиудын дунд СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР-ийг зарлан 2015-2017 оны хооронд улсын хэмжээнд  3 үе шаттайгаар тэтгэлэг олгох юм.

Чингэлтэй дүүргийн хэмжээнд бага ангитай төрийн өмчийн 12 сургууль үйл ажиллагаа явуулж байгаа ба сургуулиуд төслийн саналаа илгээж одоогоор 12 сургуулийн 14 төсөл 84 225 805 төгрөгний тэтгэлэг авахаар шалгараад байна. Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн  II шатны шалгаруулалтад идэвх санаачилгатай, бүтээлч хандаж ажилласан нийт ерөнхий боловсролын сургуулийн хамт олондоо талархаж байна.  II шатны шалгаруулалтад оролцохоор бичсэн бүх төсөл 100% шалгарсан байна.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ШАЛГАРСАН ТӨСЛҮҮД

Сургуулийн нэр Нийт хүүхдийн тоо Төслийн нэр Санхүүжилт
1 5 дугаар сургууль 2939 Стем боловсрол ба математикийн сургалтыг хөгжүүлэх нь 6 000 000
2 17 дугаар сургууль 2006 Хүүхэд хөгжүүлэх клуб 6 000 000
3 23 дугаар сургууль 3224 Байгалийн ухааны танин мэдэхүйн нээлттэй танхим 6 134 000
4 Роботикс хүүхэд 5 800 000
5 24 дүгээр сургууль 2707 Сурагчдын хэл авьяасыг нээн хөгжүүлэх танхим 6 138 510
6 Үндэсний өв соёлоор бахархах зан заншлын өргөө байгуулах 6 000 000
7 37 дугаар сургууль 1966 Байгалийн ухаан математикийн хичээлийн чанар үр дүнг сайжруулах сургалтын хэрэглэгдэхүүнийг нэвтрүүлэх нь 6 000 000
8 39 дүгээр сургууль 1646 Амьдрах чадварт суралцах үйл ажиллагаа ба танхимын сургалт 6 095 095
9 49 дүгээр сургууль 1136 Өсвөрийн хөгжимчид 6 000 000
10 50 дугаар сургууль 1997  

Нүүдлийн театр

6 058 200
11 57 дугаар сургууль 1355 Мини театр 6 000 000
12 61 дүгээр сургууль 1193 Байгалийн бичил музей 6 000 000
13 72 дугаар сургууль 1894 Монгол ёс заншлаасаа суралцацгаая 6 000 000
14 117 дугаар сургууль 1372 Өсвөрийн морин хуурчдын дугуйлан 6 000 000

IMG_3234

 

БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook