НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ 16-19 ДҮГЭЭР ХОРООНЫ ИРГЭД ХАМРАГДЛАА

ni-1

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны А/9 тоот захирамжинд заагдсан хуваарийн хүрээнд дүүргийн 16-19 дүгээр  хороонд “Нээлттэй хаалганы өдөр-Нэг цонхны үйлчилгээ” өдөрлөгийг  2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 16 дугаар хорооны Иргэний танхимд зохион байгууллаа.

            Өдөрлөгийн  үйл ажиллагааг Санхүү бүртгэлийн албаны дарга Б.Даваахүү хариуцан, хяналтын байцаагч Д.Отгонбаяр, Орлого шимтгэлийн байцаагч Г.Урангоо, тэтгэврийн байцаагч Б.Ариунцэцэг, эдийн засагч М.Ариунаа, сургалт сурталчилгааны мэргэжилтэн Б.Нарантуяа нар иргэд, даатгуулагчдад мэдээлэл, зөвлөгөө өгсөн байна.

Өдөрлөгт  95 иргэн, даатгуулагч хамрагдаж Нийгмийн даатгалын  болон Эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомжоор зөвлөгөө, сонирхсон асуултдаа хариулт авчээ.

                                                                       Захиргаа, хуулийн хэлтэс

ni-2

 

 

 

 

Leave a Reply

  • Facebook