ДҮҮРГИЙН ОЁДОЛЧДЫН III ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ БОЛЛОО

hud-1

 Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих Бизнес инкубаторын төв, Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагын Чингэлтэй, Хайлааст салбарын Орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран 2016 оны 04 дүгээр сарын 15 өдөр “Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн 3 дугаар зөвлөгөөн, үзэсгэлэн худалдаа”-г 3 дахь удаагаа зохион байгууллаа. Мөн жижиг дунд өрхийн үйлдвэрлэгч 30 гаруй аж ахуйн нэгж, иргэний бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдааг зохион байгуулсан. Зөвлөгөөнд 450 гаруй үйлдвэрлэгчид оролцон үндэсний  үйлдвэрлэлээ дэмжих, сэргээх, олон улсын жижигт хүрсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бизнесийн цар хүрээ, ашиг орлого нэмэгдэх боломж байгааг харуулах зорилготойгоор зохион байгууллаа.   Зөвлөгөөнд Аж үйлдвэрийн яам, Монгол Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас төлөөлөл оролцов. Дүүргийн Засаг даргын Тамгын газраас Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 онд батлагдсан“Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих дэд хөтөлбөрийн хэрэгжилт болон  Оёдолчдын 1,2 дугаар зөвлөгөөний үр дүнгийн талаар танилцуулга мэдээлэл хийсэн. Зөвлөгөөний үеэр ажил хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан үр бүтээлтэй ажиллаж байгаа иргэд ажилтан албан хаагчдыг дүүргийн Засаг даргын шагнал Хүндэт тэмдэгээр 6 иргэн, Хөдөлмөрийн алдар медалиар 7 иргэн, Засаг даргын Хүндэт өргөмжлөлөөр 3 иргэн, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шагнал Чандмань одонгоор 10, Хүндэт өргөмжлөлөөр 10 иргэнийг  шагнаж урамшууллаа.

Худалдаа, үйлчилгээний хэлтэс

hud-2

hud-3

hud-4

hud-5

Leave a Reply

  • Facebook