ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

66-_62-28

Дүүргийн Удирдах ажилтны шуурхай  зөвлөгөөн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр болж, дүүргийн Засаг дарга Д.Ганболд удирдан явууллаа. Зөвлөгөөний эхэнд дүүргийн Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтсийн удирдлагуудаас улаанбурхан өвчний тархалт, урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нөхцөл байдлын талаар мэдээлэл сонслоо. Мөн  шар усны үерээс сэргийлэх, цэвэрлэгээ хийх,  хаврын хуурайшилтын үе эхэлж байгаатай холбогдуулан гал, түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо. Түүнчлэн Засаг даргын Санхүү, эдийн  засгийн асуудал хариуцсан орлогч Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нар  цаг үеийн асуудлаар товч мэдээлэл хийж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгсөнөөр Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өндөрлөв.

Захиргаа, хуулийн хэлтэс

IMG_6224

IMG_6219

IMG_6225

IMG_6216

IMG_6218

Leave a Reply

  • Facebook