АВТОЗАМУУДЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

IMG_6297

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Ж.Эрдэнэбат нар дүүрэгт өрнөж байгаа автозамуудын бүтээн байгуулалтын ажлын  явцтай 4 дүгээр сарын 19-ний өдөр танилцлаа. Автозамын бүтээн байгуулалтын талаар Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга А.Гэрэлт-Од товч мэдээлэл өгөв.

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны  нутаг дэвсгэр Хайлаастын эцэс, “ХААН” банктай уулзвараас баруун тийш 650 метр үргэлжлэх автозамын суурин ажлууд хийгдэж, хашлагууд бүрэн тавигдаж , байгалийн чулуун хучилтыг хийж байна. Дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Далан давхараас 10 дугаар хороо, Далан давхар-Дэнжийн 1000-ын нарийн замыг холбосон 600м авто замын ажлын асфальтан хучилтын сүүлийн үеийг хийж дуусах шатандаа оржээ. Эдгээр байгалийн чулуун болон бетонон хучилттай авто замуудыг дүүргийн хөрөнгө оруулалтаар  “Чингэлтэй дүүргийн Тохижилт, үйлчилгээ” ХХК-ийнхан хийж, гүйцэтгэж  байгаа юм.

Захиргаа, хуулийн хэлтэс

IMG_6293

10-4-х

IMG_6250

IMG_6318

IMG_6259

IMG_2902

IMG_6332

16-3

IMG_3061IMG_6373

10-2

IMG_6419

 

Leave a Reply

  • Facebook