23 ДУГААР СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДАВ

sa-1

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны “Хамтарсан багийн хамтын ажиллагаа” 3 сарын аяны хүрээнд 23 дугаар сургуулийн 10-11дүгээр ангийн сурагчдад “Өсвөр үеийн нөхөн үржихүйн -эрүүл мэнд” болон 16 нас хүрээд иргэний цахим үнэмлэх хэрхэн авах талаар сургалт зохион байгуулжээ. Сургалтыг 1 дүгээр хорооны Засаг дарга Н.Сайнболд нээж, Мэнд цолмон өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Б.Рагчаасүрэн тус хорооны Улсын бүртгэгч Ц.Урансайхан нар хичээл заалаа. Мөн Улсын бүртгэгч Ц.Урансайхан 16 нас хүрээд иргэний цахим үнэмлэхээ шинээр авахад ямар бичиг баримт бүрдүүлэх вэ? Хаана хандах вэ? Төрсний гэрчилгээгээ хаяж үрэгдүүлсэн бол яаж авах талаар дэлгэрэнгүй тайлбарлаж сурагчдын сонирхсон асуултад хариулжээ. Сургалтад 6 бүлгийн 67 сурагч хамрагдсан байна.

1 ДҮГЭЭР ХОРОО

sa-2

sa-3

Leave a Reply

  • Facebook