Б.ЯВУУХУЛАНГИЙН НЭРЭМЖИТ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН

                  yabu-5

 Жил бүрийн 4 дүгээр сарын 18-ны өдөр Олон улсын хөшөө, дурсгалаа хамгаалах өдөр тохиодог. Уг үйл явдалтай холбогдуулан Чингэлтэй дүүрэгт байдаг хөшөө, дурсгалуудаас цувралаар танилцуулж байна. Дорнын их яруу найрагч Б. Явуухулангийн хөшөө бүхий цэцэрлэгт хүрээлэнг 2009-2011 оны хооронд бүтээн байгуулж, 2011 оны 7 дугаар сарын 08-ны өдөр нээсэн байна.

Дэлгэсэн ном шиг хэлбэртэй тус цэцэрлэгт хүрээлэн нь  үндэсний архитектурын өвөрмөц хэв загварыг хадгалсан, цогц шийдэл бүхий зохиомжтой бөгөөд нийслэл хотод нэгэн шинэ өнгө төрхийг бий болгосон юм. Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хойморт Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн хөшөө, баруун хойд хэсэгт Монгол орны газрын зургийг байрлуулж, дээр нь Монгол бичгээр их найрагчийн алдарт “Би хаана төрөө вэ” шүлгийн нэрийг таталгажээ.

Ахмад, дунд, залуу үе, өнгөрсөн, одоо, ирээдүй цагийг билэгдсэн гурван мөнгөн аяга бүхий усан оргилуурыг хүрээ хийцийн хээгээр хээлж, усан хээгээр чимэглэсэн.  Цэцэрлэгийн урд хэсэгт хар чулуугаар модерн маягаар зассан усан  оргилуур Хар ус нуурын шагшуургыг билэгддэг.  Мөн задгай театр бий. Цэцэрлэг хүрээлэнг байгалийн 7-8 төрлийн чулуугаар  чимэглэж,  нарс,  гацуур мод тарьж тохижуулжээ.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

IMG_4192

yabu-4

IMG_4169

IMG_4175

IMG_2223

yabu-3

yabuu-hun-2

IMG_2337

IMG_4170

yavuu-ayga

IMG_4181

IMG_4185

IMG_4186

Leave a Reply

  • Facebook