ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА

Дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр болж, дүүргийн Засаг дарга Д.Ганболд улаанбурхан өвчний тархалт, урьдчилан сэргийлэлтийн талаар мэдээлэл сонсч, тодорхой үүрэг, даалгавар өгсөн. Засаг даргын өгсөн үүрэг, даалгаврын дагуу   дүүргийн Онцгой комиссын Хүн, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх ажлын хэсгийнхэн хуралдаж тодорхой шийдвэрүүд гаргасан юм.

Дүүргийн Онцгой комиссын даргын 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 11 тоот  тушаалын дагуу Хүн малын гоц халдварт өвчинтэй тэмцэх ажлын хэсэг, эмнэлгийн алба, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Ариутгал цэвэрлэгээний бүлгийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүллээ.  Мөн хороодын Засаг дарга нар, Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Мэргэжлийн хяналтын хэлтэс, сургуулиудын захирлууд, цэцэрлэгүүдийн эрхлэгч нар, худалдааны төвүүд, үйлчилгээний байгууллагуудын удирдлагуудад албан даалгавар хүргүүллээ.

Захиргаа, хуулийн хэлтэс

132-loogoo

Leave a Reply

  • Facebook