“ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЗОГСООЦГООЁ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛНА

zuvlul-1

Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2016 оны ээлжит хуралдаан  дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын өрөөнд боллоо.

 Хуралдаанд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд  зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, зөвлөлийн гишүүн Ц.Ганболд, Ж.Чимэдцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга, зөвлөлийн гишүүн А.Дамцагдорж, дүүргийн Прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх, зөвлөлийн гишүүн Л.Бадралт, Замын цагдаагийн тасгийн дарга, зөвлөлийн гишүүн Б.Сүхбат, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн О.Болд, Эрүүл мэндийн төвийн дарга, зөвлөлийн гишүүн Ц.Лхагва, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дэд дарга Б.Ганбаяр, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дэд дарга Д.Түмэнбаяр, Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн Л.Тамир, зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Туяа, Засаг даргын Тамгын газрын Эрх зүйн сургалт, тогтоол шийдвэрийн биелэлт, ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, зөвлөлийн гишүүн Л.Ариунзаяа  нар оролцлоо.

zuvlul-2

Энэ удаагийн хуралдаанаар Хороодын гудамж, байрны нийтийн эргүүл нарыг шагнах тухай , Хороодын салбар зөвлөл, Хэв журмын урамшилтай эргүүл, жижүүрүүдийн ажлыг дүгнэв.  04 дүгээр сарын урамшуулал олгох тухай, “Тайван хороо-Таны оролцоо” аян зохион байгуулах зардал гаргуулах тухай, “Хүүхдийг зодож шийтгэхгүй байх” өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай, Замын цагдаагийн тасагт хэв журмын урамшилт эргүүл ажиллуулах тухай  нийт 5 асуудалаар хэлэлцэж зохих шийдвэрүүдийг гаргалаа.  “Хүүхдийг зодож шийтгэхгүй байх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан  хүүхдийн бие махбодь, сэтгэл санааны эсрэг шийтгэлийг таслан зогсоох, тэдний эрхийг хамгаалах, эцэг эх, асран хамгаалагч нарт хүмүүжлийн эерэг аргуудыг сурталчилах “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсооцгооё” өдөрлөгийг 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Тусгаар тогнолын талбайд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

 ЗАХИРГАА, ХУУЛИЙН ХЭЛТЭС

zuvlul-3

 

 

 

 

 

 

Leave a Reply

  • Facebook