АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ДЭН БУУДАЛ, ЗОЧИД БУУДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТУУД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

surg-2

Дүүргийн нутаг дэвсгэрт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Зочид буудал, дэн буудал, амралтын газрын удирдлага, менежер, үйлчилгээний ажилтнуудад зориулан  дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтэс, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран 4 дүгээр  сарын 21-ний өдөр “Үйлчилгээний ажилтанд тавигдах олон улсын шаардлага ба хэтийн хандлага” сэдэвт сургалт  зохион байгууллаа.

Сургалтыг ХБНГУ-ын Ахмад экспертүүдийн байгууллагын зөвлөх мэргэжилтэн, зочид буудлын салбарын 50 жилийн туршлагатай эксперт Хайди Диксон  удирдан явууллаа.  Сургалтад  аялал жуулчлалын салбарын 25 байгууллагын 29 албан хаагчидыг хамрагдсан байна.  Мөн 4 дүгээр  сарын 22-ны өдөр Аялал жуулчлалын ур чадварын мэргэжлийн сургуулийн багш нар дээрх байгууллагуудын зочин хүлээн авагч, өрөөний үйлчлэгч, угаалгын ажилтан, зоогийн газрын ажилтан зэрэг 48 ажилтанд  үйлчилгээний ажилтны мэргэжлийн ур чадвар, харилцааны соёл, ёс зүйн хандлага зэрэг сэдвээр сургалт зохион байгууллаа.

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

surg-3

surg-4

 

 

Leave a Reply

  • Facebook