САР ШИНИЙГ УГТСАН БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ БОЛНО

 Үндэсний уламжлалт сар шинийн баяраар хоггүй цэвэр, ая тухтай баярлах нөхцөлийг бүрдүүлэхээр бүх нийтийн их цэвэрлэгээг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас  2014 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Их цэвэрлэгээгээр дүүргийн нутаг дэсгэрт үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, айл өрхийн ил задгай хог хаягдлыг бүрэн гүйцэд ачиж тээвэрлүүлэх зэрэг ажлууд явагдана.

Цэвэрлэгээний ажилд дүүргийн ЗДТГ, Засаг даргын дэргэдэх хэлтэс албад, хороод, хог тээвэрлэгч байгууллагууд, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус аж ахуйн нэгж байгууллагууд, иргэд оролцоно.

Бүх нийтийн их цэвэрлэгээнд оролцоогүй аж ахуйн нэгж байгууллагуудад хариуцлага тооцох юм байна.

Иргэд та бүхнийг сар шинийг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Leave a Reply

  • Facebook