ДҮҮРГИЙН “АВЬЯАСЛАГ ГЭР БҮЛ” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

ger bul-1

Соёлын төв, Хүүхэд, гэр бүл хөгжлийн төв хамтран олон улсын гэр бүлийн өдрийг угтан гэр бүлийн гишүүдийн хөгжлийг дэмжиж, авяаслаг гэр бүлийг тодруулан шалгаруулж, гэр бүлийн үнэ цэнэ үлгэр дуурайллыг бусдад сурталчлан таниулах, иргэдийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн авъяаслаг гэр бүлийг шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Уг тэмцээнд 7-р хорооны иргэн П.Цэрэнбат, 8-р хорооны иргэн С.Отгонбаяр, 13-р хорооны иргэн Т.Сармандах, 16-р хорооны иргэн Б.Баттогтох, 17-р хорооны иргэн Г.Гомбо-Очир, 18-р хорооны иргэн Ч.Болдбаатар, 19-р хорооны иргэн С.Баянмөнхийн авьяаслаг гэр бүлүүд оролцсоноос 13 дугаар хорооны иргэн Т.Сармандахын гэр бүл шалгарч, Нийслэлийн “Авъяаслаг гэр бүл” шалгаруулах тэмцээнд оролцохоор Соёлын төвийн багш нартай бэлтгэл сургуулилтдаа ороод байна. Тус уралдаанд 1,2,3,4,5,6,9,10,11,12,14,15 дугаар хороодоос гэр бүл оролцоогүй байна.

Соёлын төв, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв

ger bul-2

ger bul-3

ger bul-4

 

Leave a Reply

  • Facebook