39 ДҮГЭЭР СУРГУУЛЬ, СОВЕТСКИЙ ДҮҮРГИЙН 1 ДҮГЭЭР СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

geree-1

Чингэлтэй дүүрэг, Оросын холбооны улсын Буриад улсын Улаан-Үүд хотын Советский дүүргийн хамтын ажиллагаа боловсролын салбарын үйл ажиллагаагаар өргөжин тэлж байнаЧингэлтэй дүүргийн 39 дүгээр сургууль, Улаан-Үүд хотын Советский дүүргийн 1 дүгээр сургууль хамтран ажиллахаар боллоо.  Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 39 дүгээр сругуулийн захирал Б.Гантулга, Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Ж.Байгаль нар 2015 оны 04 дүгээр сарын 16-наас 20-ны өдрүүдэд Улаан-Үд хотод ажлын айлчлал хийж хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 39 дүгээр сургууль, Советский дүүргийн 1 дүгээр сургуулиуд нь  хүүхдийн хөгжил, багшийн заах арга зүйг дээшлүүлэх, туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллахаар хамтын ажиллагааны гэрээндээ тусгажээ.

 НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС                  БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС

geree-1

Leave a Reply

  • Facebook