БАГШ НАРТАА БАЯРЛАЛАА

BO-95

Нийслэлийн Боловсролын газар  байгуулагдсаны 85 жилийн ойд зориулсан хөгжмийн багш нарын “Ундармал авьяас”, мэргэжлийн багш нарын “Авьяаслаг багш” урлагийн наадмууд амжилттай зохион байгуулагдаж, 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр шилдгүүдийн Гала тоглолт боллоо. “Ундармал авьяас” урлагийн наадамд хөгжмийн багш нар дүүрэг дүүргээрээ баг болон өрсөлдсөн бол “Авьяаслаг багш” урлагийн наадамд сургуулийн өмнөх, бага, суурь боловсролын багш нар мэргэжил мэргэжлээрээ баг болон өрсөлдлөө.

“Авьяаслаг багш” урлагийн наадмын хамтлаг дууны төрөлд Чингэлтэй дүүргийн цэцэрлэгийн багш нарын “Эрдэм” хамтлаг, хоршил дууны төрөлд 117 дугаар сургуулийн биологийн багш Ж.Жаргалзаяа, эрүүл мэнд биеийн тамирын багш Г.Оюунчимэг нар  тэргүүн байр эзэллээ. Мөн 23 дугаар сургуулийн хятад хэлний багш н.Жаргалмаагийн дэглэсэн гадаад хэлний багш нарын цэнгээнт бүжгийн хамтлаг бүжгийн төрөлд тэргүүн байр эзэллээ. “Ундармал авьяас” урлагийн наадмын гоцлол хөгжмийн төрлийн 2 дугаар байрын шагналыг 117 дугаар сургуулийн багш Л.Очирбат хүртсэн бөгөөд Чингэлтэй дүүргийн хөгжмийн багш нар хувцаслалт, идэвх, оролцоо, тайзны соёлын оноогоороо бусад дүүргээсээ өндөр үнэлгээ авчээ.

Идэвх санаачилгатай ажилласан хөгжмийн болон мэргэжлийн багш нартаа баярлалаа. Аливаа үйл ажиллагаанд оролцоо, хамтын ажиллагаа ХАМГААС ЧУХАЛ.

 НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС                  БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС

BO-95

 

Leave a Reply

  • Facebook