БАГА АНГИЙН БАГШ НАР ӨНДӨР ҮНЭЛГЭЭ АВЛАА

UNELGEE

“Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, бодит үр дүнг нэгтгэн дүгнэж, хүүхэд нэг бүрийн хөгжлийн төлөөх сургууль, цэцэрлэг, бүх талын оролцоо, хамтын ажиллагааны ололт амжилтаа тайлагнах, харилцан суралцах зорилготойгоор бага боловсролын түвшинд 4 судлагдахуун, үйл ажиллагаагаар 21 аймаг, 9 дүүргийн 116 хичээл, үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.

Үндэсний чуулганд Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуулийн бага ангийн багш С.Нандинцэцэг “Ургамал бидний амьдралд”, 17 дугаар сургуулийн бага ангийн багш Д.Амаржаргал “Тэгш хэмийн хувиргал“, 23 дугаар сургуулийн бага ангийн багш A.Цолмон “Эрэл хүүхдийн жүжгийн 4 дүгээр үзэгдэл“, 117 дугаар сургуулийн бага ангийн багш Л.Оюунчимэг “Гар утасны хэрэглээ, эерэг сөрөг тал“ хичээл, үйл ажиллагаа байгуулж туршлагаа улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх ажилд идэвхтэй оролцлоо.

Хэлэлцүүлэгт оролцсон болон мэргэжлийн зөвлөгөө өгсөн багш, эрдэмтэн судлаачид дүгнэхдээ зохион байгуулагдсан хичээл, үйл ажиллагааны зорилго үйлийн алхмууд нь тодорхой, цэгцтэй хүрэх үр дүндээ хүрсэн, хүүхдийг өөрөө хөгжих, эрэл хайлт хийх боломжийг бүрдүүлсэн, үнэлгээний болон ажлын хуудас нь үйл ажиллагаагаа дэмжсэн зэрэг илт давуу талууд олон байсан гэсэн үнэлгээг авлаа.

Боловсролын хэлтэс

UNELGEE

Leave a Reply

  • Facebook