“ЗӨВ ЗОХИСТОЙ ХООЛЛОЛТ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

ZUV-1

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын Газрын  Худалдаа, үйлчилгээний хэлтэс,  Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн  Үйлдвэрлэл  Дизайны Технологийн  Сургуультай   хамтран   Хүүхдийн  зөв  зохистой  хооллолтын ач холбогдлыг  хүүхдүүдэд  сурталчилах, сурагчдад  эрүүл  амьдрах ухааны мэдлэг олгох  зорилгоор  “Зөв зохистой хооллолт” сэдэвт  сургалтыг дүүргийн Хүүхдийн холбооны сурагчдын дунд зохион байгууллаа.

 Сургалтын үеэр Шинжлэх ухаан технологийн их сургуулийн багш доктор М.Пүрэвжав хичээл зааж, зөвлөгөө сургалтад хамрагдсан  сурагчдын сонирхсон асуултуудад хариулт өгөв. Энэ үеэр сургуулийн ойролцоо  Түргэн үйлчилгээний цэгүүдэд    Эрүүл мэндийн сайдын 2013 оны 207 тоот тушаалаар  батлагдсан  “Тусгай дэглэмтэй хүн, нярай, бага насны болон цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын бага ангийн сургуулийн сурагчдад зориулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, хоол үйлдвэрлэлд тавих шаардлага,  түүнийг тогтоох журам”-д  сургуульд зарж борлуулахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүнийг  зарж байгааг  зогсоох талаар хүсэлт гаргалаа.

Худалдаа, үйлчилгээний хэлтэс

 

ZUV-3

ZUV-4

Leave a Reply

  • Facebook