ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ ХАМТДАА” ЧУУЛГАН БОЛЛОО

hu-1

Жил бүрийн 04 дүгээр сарын 30-ны өдрийг Олон улсын хүрээнд “Хүүхдийг зодож шийтгэхийг хориглосон өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг . Энэ өдрийг угтан “Хүүхдийн эсрэг хүчирхийлэл ба бидний оролцоо” сэдэвт салбар хэлэлцүүлгийг сургууль тус бүр дээр зохион байгуулсан бөгөөд 12 сургуулийн 1100 сурагч хамрагдлаа. “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг хамтдаа” чуулганыг 37 дугаар сургууль дээр амжилттай зохион байгуулсан. Чуулганд 12 сургуулийн төлөөлөгч сурагчид, ДЗОУБ-ын Хайлааст ОНХХ-ийн мэргэжилтэн, ХГБХТ-ийн ахлах мэргэжилтэн, сургуулийн нийгмийн ажилтнууд оролцов. Чуулганд “Сургуулийн орчин дахь хүүхдийн эсрэг хүчирхийлэл” судалгааны тайлан илтгэлийг 37-р сургуулийн СӨУБ-ын дарга Г.Амарбаясгалан, Сургуулиудын салбар хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийн дагуу “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахад бидний оролцоо” сэдэвт илтгэлийг 37-р сургуулийн 6в ангийн сурагч А.Уянга, “Хүүхдийн эрх ба үүрэг” сэдэвт илтгэлийг 61-р сургуулийн 8а ангийн сурагч Э.Энхтэмүүжин нар илтгэл тавьж хүүхдүүдэд тулгамдаж асуудал, шийдвэрлэх арга замын талаар чөлөөт ярилцлага өрнүүллээ. Мөн ерөнхий боловсролын сургуулийн Нийгмийн ажилтнууд хамтран “Сургуулийн орчинд хүүхэд хамгааллын бодлогын баримт бичиг”-ийг боловсруулаад байна.

           НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

hu-2

Leave a Reply

  • Facebook