АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД БАТЛАН ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ, ТОГТООМЖИЙГ ТАНИУЛАН СУРТАЛЧИЛЛАА

 

Chingeltei 2015 ок

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад  Батлан хамгаалах тухай хууль, тогтоомж, Зэвсэгт хүчний талаар сурталчилгаа, таниулга хийж, илтгэгч Б.Гэрэл цэрэг эх оронч хүмүүжил, үзлийн талаар лекц уншиж байна.

2016 оны 1 дүгээр ээлжийн цэрэг халах, татах арга хэмжээний хүрээнд хийгдэж буй сурталчилгаа, таниулгын ажил 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ерөнхий боловсролын 39, 50, 57 дугаар сургууль дээр үргэлжилж Цэргийн штабын   дарга, хурандаа Ж.Даваарагчаа, Төлөвлөлт, сургалтын офицер, дэд хурандаа Л.Мөнхбат нар оролцлоо.  Яриа  таниулгад оролцсон ахлах ангийн сурагчдад   “Цэргийн анхан шатны бэлтгэл” хичээлд зориулсан гарын авлага, материал гардуулав.

Энэхүү арга хэмжээг анги хамт олны идэвхи чармайлтыг нэмэгдүүлсэн, хүүхэд нэг бүрийн оролцоог дэмжсэн, цэрэг эх оронч үзлийг  төлөвшүүлсэн ач холбогдолтой боллоо гэж ерөнхий боловсролын сургуулиудын удирдлагууд дүгнэж байлаа.

                                                      ЦЭРГИЙН ШТАБ

DSC_0085

DSC_0137

DSC_0133

Leave a Reply

  • Facebook