ШИНЭ АЖИЛТНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

IMG_6817

Дүүргийн Засаг даргын Тамгын газраас  “Шинэ ажилтны сургалт”-ыг 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулж, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нээлээ. Шинээр томилогдсон ажилтан, албан хаагчдад Засаг даргын Тамгын газрын  Захиргаа, хуулийн хэлтсийн дарга О.Нямбат дүүргийн талаар товч танилцуулга хийв. Мөн дүүргээс тухайн онд дэвшүүлсэн нийгэм, эдийн засгийн зорилт, Засаг даргын Тамгын газрын  “Дотоод журам”, байгууллагын дүрэм, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, албан хэрэг хөтлөлт зэрэг  сэдвээр сургалт үргэлжиллээ. Сургалтын төгсгөлд шинээр томилогдсон ажилтан, албан хаагчдад гарын авлага, ажлын үнэмлэх гардуулсан юм.

                                                 ЗАХИРГАА, ХУУЛИЙН ХЭЛТЭС

IMG_6822

IMG_6819

 

 

 

 

 

Leave a Reply

  • Facebook