5,23, 24 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД БАТЛАН ХАМГААЛАХ ХУУЛЬ, ТОГТООМЖИЙН ЯРИА, ТАНИУЛГА ХИЙЛЭЭ

DSC_0252

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад  Батлан хамгаалах тухай хууль, тогтоомж, Зэвсэгт хүчний талаар сурталчилгаа, таниулга хийж байна. 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ерөнхий боловсролын 5, 23, 24 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдад  Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын   дарга, хурандаа Ж.Даваарагчаа, Төлөвлөлт, сургалтын офицер, дэд хурандаа Л.Мөнхбат нар  таниулга хийж, “Цэргийн анхан шатны бэлтгэл” хичээлд зориулсан гарын авлага, материал гардуулав. Мөн “Илтгэх эрдэм” хүрээлэнгийн тэргүүн, доткор,илтгэгч Б.Гэрэл цэрэг эх оронч хүмүүжил, үзлийн талаар лекц уншиж, Ирак улсад энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн  Г.Аззаяа сонирхолтой яриа өрнүүлж, сурагчидтай санал солилцсон юм.

Цэргийн штаб

DSC_0236

DSC_0268

DSC_0242

DSC_0217

DSC_0244

Leave a Reply

  • Facebook