БҮЖГИЙН ГАЙХАМШИГ СУРГАЛТ, ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

BUJIG-1

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Соёлын төв хамтран Олон улсын Бүжгийн өдрийг тохиолдуулан Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын дунд чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний гоо зүй, урлагийн мэдлэг мэдрэмж, идэвх оролцоог нэмэгдүүлэх, нийтийн цэнгээнт бүжгийн анхан шатны мэдлэг олгох зорилгоор “Бүжгийн гайхамшиг” сургалт өдөрлөгийг зохион байгууллаа. Тус сургалтад Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Худалдаа Үйлчилгээний хэлтэс, Эдийн засаг төлөвлөлт, хамтын ажиллагааны  хэлтсийн албан хаагчид, 1,2,3,4,5,8,9,10,13,14,15,16 дугаар хороодын Нийгмийн ажилтнууд  оролцлоо. Захиргаа хуулийн хэлтэс, Санхүү,төрийн сангийн хэлтэс, Дэд бүтэц, тохижилтын хэлтэс, Цэргийн штаб, 6,7,11,12,17,18,19 дүгээр хороодоос оролцоогүй байна. Сургалтад идэвхтэй, манлайлан оролцсон албан хаагчдад талархал гардууллаа.

                 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Соёлын төв

BUJIG-2

BUJIG-4

BUJIG-3

 

                   

Leave a Reply

  • Facebook