“ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЗОГСООЦГООЁ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

hu-2

Жил бүрийн 04 дүгээр сарын 30-ны өдрийг Олон улсын хүрээнд “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр”-ийг угтан Тусгаар тогтнолын талбайд “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсооцгооё”   сэдэвт өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгөөр хүүхдийн бие махбодь, сэтгэл санааны эсрэг шийтгэлийг таслан зогсоох, тэдний эрхийг хамгаалах, эцэг,эх, асран хамгаалагч нарт хүмүүжлийн эерэг аргуудыг сурталчилсан утга санааг илэрхийлсэн Флашмоб, гар зургийн уралдаан зохион байгуулж, авьяаслаг сурагчдын урлагийн тоглолтоос толилууллаа.  Арга хэмжээнд дүүргийн ерөнхий боловсролын 12 сургуулийн 480 гаруй хүүхэд, багачууд хамрагдсан байна.

Нийгмийн хөгжлийн хэлтэс  

hu-1

hu-5

hu-4

 

 

 

 

Leave a Reply

  • Facebook