ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАЯГ, ШОШГЫН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

mh-1

Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс,  Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг хамтран 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 10.00 цагт  дүүрэгт хүнсний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг 16 аж ахуйн нэгжийн төлөөлөлд хаяг, шошгын талаар сургалт зохион байгууллаа. Сургалтыг Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга О.Болд нээж, хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Е.Цэндсүрэн, тус дүүргийн Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Б.Ганчимэг нар удирдан явуулжээ. Энэ үеэр дасгал ажил хийлгэж өөрсдөөр нь дүгнүүлэн, бүтээгдэхүүний жингийн баталгаажилтыг шалган үзүүлж,  “Хүнсний бүтээгдэхүүний шошгын тухай”, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” хуулийг гарын авлага болгон тараасан байна.

Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс

mh-2

mh-3

 

 

 

 

 

Leave a Reply

  • Facebook