ДҮҮРГИЙН ЗАЛУУЧУУДЫН ШАТАР, ДААМНЫ АВАРГУУД ТОДОРЛОО

daaam-3

Монголын бүх Ард түмний спортын 14 дүгээр их наадмын хүрээнд зохион байгуулсан дүүргийн залуучуудын Аварга шалгаруулах шатар, даамны тэмцээн 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр боллоо. Тэмцээнд 13 хороо тус бүрээс  26 тамирчин оролцож оюун ухаанаа  сорин өрсөлдөв.  ДААМ-ны төрөлд эрэгтэйчүүдээс  1 дүгээр байрт 9 дүгээр хорооны иргэн  Э.Рэнцэндорж, 2 дугаар байрт 15 дугаар хорооны иргэн Д.Сүхбат, 3 дугаар байрт 13 дугаар хорооны иргэн С.Баасанпүрэв,  эмэгтэйчүүдээс 1 дүгээр байрт 5 дугаар хорооны иргэн  С.Ариунзаяа,  2 дугаар байрт  12 дугаар хорооны иргэн А.Хулан,  3 дугаар байрт 8 дугаар хорооны иргэн С.Уянга нар оров. Шатар:  Эрэгтэйчүүдээс  1 дүгээр байрт  12 дугаар хорооны иргэн  А.Жаргалсайхан,  2 дугаар байрт 5 дугаар хорооны иргэн Ч.Үлэмжхүү,  3 дугаар байрт  13 дугаар хорооны иргэн  Т.Насанбаатар , эмэгтэйчүүдээс   1 дүгээр байрт 13 дугаар хорооны иргэн  Н.Дүгэржав, 2 дугаар байрт 8 дугаар хорооны иргэн Д.Анхмаа , 3 дугаар байрыг 4 дүгээр хорооны иргэн  Б.Баярмаа  нар эзэллээ.

Биеийн тамир, спорт хороо

daam-1

daam-4

Leave a Reply

  • Facebook