СУРАГЧДЫН ДУНД МЭТГЭЛЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

 

me-1

“Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг хамтдаа” сэдэвт мэтгэлцээнийг Чингэлтэй дүүргийн  Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн  сурагчдын дунд зохион байгууллаа. Тус тэмцээнд 117, 17, 72, 49, 37, 39, 24, 23, 5, Чинхур зэрэг сургуулийн 60 багийн 120 сургач оролцов.   Тэмцээнд оролцогчид 2 өдрийн турш хүний эрхийн чиглэлээр мэтгэлцэж шилдгүүдээ тодруулахад  1 дүгээр байрыг 17 дугаар сургуулийн “Шатрын хүү” баг, 2 дугаар байрыг 24 дүгээр сургуулийн “Судартан-2”, 3 дугаар байрыг 24 дүгээр сургуулийн “Судартан-3” баг эзэлжээ.   Олон улсын “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр”-ийг угтсан үйл ажиллагаануудын ерөнхий зохион байгуулагчаар ажилласан 37 дугаар сургуулийн Нийгмийн ажилтан Г.Ууганцэцэг, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын идэвхтэн сурагчид болон үйл ажиллагаанд идэвхтэй оролцож хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэсэн  нийт сурагчиддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс

me-2

me-3

me-4

Leave a Reply

  • Facebook