ЗУНЫ ТҮР ХУДАЛДАА ЭРХЛЭХ ИРГЭДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

hy-1

Дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2 дугаар хуралдаанаар зуны түр худалдаа эрхлэх хүсэлтэй иргэдийн асуудлыг хэлэлцэн  АСЕМ-н орнуудын чуулга уулзалттай холбогдуулан Энхтайвны өргөн чөлөөний гудамжнаас бусад байршилд түр ажлын байр бий болгох зорилгоор Зуны түр худалдаа  гаргахаар шийдвэрлэлээ. Засаг даргын Тамгын газрын  Худалдаа, үйлчилгээний хэлтсээс зуны түр худалдаа эрхлэх хүсэлт гаргасан 80 гаруй иргэнтэй уулзалт  зохион байгуулж зориулалтын түр ажлын байрыг дүүргийн  зөвлөлөөс батлагдсан байршилд байрлуулах, ажлын хувцас хэрэглэх, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг иргэдэд хүргэх  талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.  Уг шаардлагыг хангасан иргэдтэй Хамтран ажиллах гэрээг байгуулан ажиллаж байна.

  Худалдаа, үйлчилгээний хэлтэс

hy-2

Leave a Reply

  • Facebook