ХҮНСНИЙ НОГОО ЭРХЛЭГЧ 50 ИРГЭНИЙГ СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА

taria-1

Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Монгол ногоо” төслийн хүрээнд  дүүргийн газар тариалан эрхлэгч иргэдэд “Хүнсний ногоо”-ны сургалтыг Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтэс, Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар, Монголын Фермер Эмэгтэйчүүдийн холбоотой хамтран зохион байгууллаа.  Сургалтыг Иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, хүнсний ногоо тариалах арга барилд сургах, өрхийн тариалалтыг хөгжүүлэх үүднээс 3 үе шаттай зохион байгуулахаар төлөвлөсөн.  Эхний шатны  “Хүнсний ногоо тарих аргачлал” сургалта дүүргийн газар тариалан эрхлэгч 50 иргэнийг оролцуулав. Мөн талбайн дадлага сургалтыг 18 дугаар хорооны иргэн н. Бямбажавын хашаанд зохион байгууллаа. Энэ үеэр өрх толгойлсон эмэгтэй болон хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны түвшин доогуур 23 иргэнд 6 төрлийн хүнсний ногооны үр өгөв.

 Худалдаа, үйлчилгээний хэлтэс

taria-2

 

Leave a Reply

  • Facebook