ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН II ХЭЛТЭСТ АВТОМАШИН ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨВ

 

mashin-1

“Амар тайван-Чингэлтэй” хөтөлбөрийн хүрээнд нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, иргэдийн аюулгүй амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр 2016 оны дүүргийн төсвийн хөрөнгөөр “Хюндай старикс гранд” маркын авто машиныг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар  хэлтэст хүлээлгэн өглөө.  Тус арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга О.Нямбат, Улаанбаатар хотын цагдаагийн газрын Хяналт, шалгалт, аюулгүй байдал, ёс зүйн журмын хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Ц.Ариунбаатар, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга,  Цагдаагийн хурандаа Б.Нацагдорж болон албаны бусад хүмүүс  оролцлоо.

Энэ үеэр Засаг даргын Тамгын газрын дарга  А.Дамцагдорж дүүргийн удирдлагын зүгээс хууль хяналтын байгууллагуудын хүнд хэцүү нөхцөлд ажиллаж ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө цаг наргүй ажиллаж ойлгож,тусалж дэмжиж байдаг талаар дурьдаад цаашдын ажилд нь өндөр амжилт хүслээ.

Захиргаа, хуулийн хэлтэс, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн II  хэлтэс

mashin-2

mashin-3

Leave a Reply

  • Facebook