“ТАЙВАН ХОРОО-ТАНЫ ОРОЛЦОО” АЯН 18 ДУГААР ХОРООНД ӨНДӨРЛӨВ

4-1

“Амар тайван-Чингэлтэй” хөтөлбөрийн хүрээнд Цагдаагийн 2 дугаар хэлтсээс санаачлан зохион байгуулж байгаа “Тайван хороо-Таны оролцоо” нэг сарын аян Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд 2016 оны 04 дүгээр сард амжилттай хэрэгжиж өндөрлөлөө.

Уг арга хэмжээг зохион байгуулсанаар тухай хорооны гэмт хэргийн гаралт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6 хувиар буурч,  гэмт хэргийн илрүүлэлт 11 хувиар өсч, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй 8 гэмт хэргийг нөхөн илрүүлж гэмт хэргийн суурь судалгаанууд шинэчлэгдэн, олон нийт, цагдаагийн хамтын ажиллагаа сайжирчээ.

Энэ арга хэмжээний үеэр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр идэвх санаачилга гарган ажилласан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, Хэсгийн ахлагч, гудамж байрны нийтийн эргүүлүүдийг Батламж, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Арга хэмжээнд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга С.Туяа, Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн эрх зүйн мэргэжилтэн Л.Ариунзаяа, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга н.Амгаланбаатар, 18 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.Насанбат, Засаг дарга Ё.Отгонбаяр болон албаны бусад хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцов.

Захиргаа, хуулийн хэлтэс

4-2

4-4

4-3

Leave a Reply

  • Facebook