“ТАЙВАН ХОРОО-ТАНЫ ОРОЛЦОО” АЯН 11 ДҮГЭЭР ХОРООНД ЭХЭЛЛЭЭ

11-1

“Амар тайван-Чингэлтэй” хөтөлбөрийн хүрээнд Цагдаагийн 2 дугаар хэлтсээс санаачлан зохион байгуулж байгаа “Тайван хороо-Таны оролцоо” нэг сарын аяныг 2016 оны 05 дугаар сард Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд зохион байгуулахаар Хорооны иргэний танхимд нээлтийн үйл ажиллагаа зохион байгууллаа. Уг аяны хүрээнд Цагдаагийн 2 дугаар хэлтсийн 170 гаруй албан хаагч  бүрэн бүрэлдэхүүнээрээ тухайн хороонд ажиллах бөгөөд нийтийн байр, “Хүчит шонхор” худалдааны төв, хорооны бүх өрх, айл , албан байгууллагуудаар орж суурь судалгааг шинэчлэн төрийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлан ажиллах юм.  Мөн далд хэлбэрээр үйлдэгдэж байгаа гэр бүлийн хүчирхийлэлийг таслан зогсоох зорилго тавин ажиллаж байна.

 Захиргаа, хуулийн хэлтэс

11-2

11-3

 

 

 

Leave a Reply

  • Facebook