Г.ЗАНАБАЗАРЫН НЭРЭМЖИТ ДҮРСЛЭХ УРЛАГИЙН МУЗЕЙ

zanabazariin muzein umnuh hunnugiin ueiin hivs

 

Олон Улсын музейн өдөр жил бүрийн 05 дугаар сарын 18-ны өдөр тохиодог. Энэ жил тус өдрийг “ МУЗЕЙ БА СОЁЛЫН ӨВИЙН ДУРСГАЛТ ГАЗАР” сэдэв дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдрийг угтан Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах түүх, соёлын дурсгалт газруудаас цувралаас хүргэж байгаа юм.  Өндөр гэгээн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн байрыг 1913-1914 онд Оросын худалдаачин худалдааны зориулалтаар бариулжээ. 1920 он хүртэл орос худалдааны төв, 1921 онд Хятадын банк, 1921 оны дунд үеэс Зөвлөлт Орос улсын Улаан цэргийн штабын байр байрлаж байв. 1930 онд байшинг өргөтгөн Харилцан туслалцах хоршооны төв дэлгүүр болгосноор Өндөр хоршоо хэмээн алдаршжээ. 1961 оноос Урчуудын Эвлэлийн Хороо, 1965 оноос өнөөг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей байрлаж байна.

zana-3

Тус барилгын үндсэн хэсэг нь хоёр давхар, зүүн хойт жигүүртээ гурван давхар чулуун суурьтай тоосго,мод хослуулсан угсарсан өвөрмөц хийцтэй байшин юм.  2015 онд Дүрслэх урлагийн музейн өмнөх талбайг тохижуулах ажлыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан  эхлүүлж  “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК-ийнхан Хүннүгийн үеийн язгууртаны булшнаас 1924 онд олдсон хивсний  дүрсийг чулуунд  сийлбэрлэн дүрсэлж мөнхжүүлсэн юм.

Нийгмийн хөгжлийн хэлтэс  

zana-2

zana-1

zanabazariin muzein umnuh hunnugiin ueiin hivs

hiv-5

IMG_9393

hivs-1

hivs-01

 

 

Leave a Reply

  • Facebook