АХЛАХ АНГИЙН СУРАГЧИД “БИ МОНГОЛ ХҮН” УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД ОРОЛЦЛОО

no-3

            Дэлхийн II  дайны үед ОХУ (хуучнаар ЗХУ)-д Монголчуудын хэрхэн тусалсан болон ялалтад оруулсан хувь нэмэр, түүхэн гавьяаны тухай ахлах, дунд ангийн сурагчдад таниулах зорилгоор Хүүхдийн номын өргөөнөөс “Би Монгол хүн” ээлжит уулзалт, чөлөөт ярилцлагыг зохион байгуулав. Дэлхийн II дайнд Монголчууд ямар үүрэгтэй оролцож, ЗХУ-д хэрхэн тусалж байсан талаар тоо баримт дурьдан, дайны холбогдолтой дуу, дүрс бичлэг ашиглан, хүүхэд залууст түүхэн үнэний  талаар  ойлголт өгсөн байна. Уулзалт, чөлөөт ярилцлагад дүүргийн ерөнхий боловсролын 23, 24, 39, 45 дугаар сургуулийн ахлах ангийн 30 гаруй сурагч оролцлоо.

            Хүүхдийн номын өргөө  

no-2

 

 

 no-1

Leave a Reply

  • Facebook