“ЭМЧИЙН ҮЙЛС-БИДНИЙ БАХАРХАЛ” АЯНЫГ ДҮГНЭЛЭЭ

IMG_7812

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төвөөс дүүргийн эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилтнуудын дунд зарласан “Эмчийн үйлс-Бидний бахархал” аяныг дүгнэж, шилдгүүдээ тодруулав.  Олон улсын сувилагч нарын өдрийг тохиолдуулан Соёл, урлагийн их сургуулийн “Оюутан” театрт зохион байгуулсан арга хэмжээнд дүүргийн зарим удирдлага, Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн нийт 110 гаруй эмч, сувилагч оролцлоо. “Оюунлаг бүтээлч эмч”-ээр Эрүүл мэндийн төвийн Мэдрэлийн тасгийн их эмч Б.Сайзмаа, “Алтан гарт-Ёс зүйт” эмчээр Эрүүл мэндийн төвийн Сэргээн засах, уламжлалт эмчилгээний тасгийн эрхлэгч Г.Гэрэл, “Авьяаслаг хөдөлмөрч эмч”-ээр Эрүүл мэндийн төвийн Дотрын тасгийн их эмч С.Ганшүр, “Өрхийн шилдэг эмч”-ээр  12 дугаар хорооны “Шэжиддүг” Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Ц.Цэрэндолгор, “Үйлчлүүлэгчдэд ээлтэй-Манлайлагч” хамт олноор М.Пүрэвдорж ахлагчтай “Тэгш-Өлзий” Өрхийн эрүүл мэндийн төвийнхөн шалгарлаа.

IMG_7816

“Чадварлаг” сувилагчаар Эрүүл мэндийн төвийн Эрчимт эмчилгээний тасгийн сувилагч Ц.Ариунцэцэг, “Оюунлаг” сувилагчаар Эрүүл мэндийн төвийн Гэмтлийн сувилагч Ц.Ариунцэцэг, “Зөвлөгч” сувилагчаар “Мэнд Арвижих” Өрхийн эрүүл мэндийн  төвийн сувилагч Б.Нарангарав, “Судлаач-7” онол практикийн бага хуралд  тавигдсан илтгэл, судалгаануудаас тэргүүн байрт Эрүүл мэндийн төвийн Сэргээн засах, уламжлалт эмчилгээний  тасгийн их эмч  Ц.Ариунчимэг ахлагчтай баг, дэд байрт Эрүүл мэндийн төвийн Дурангийн их эмч Н.Цолмонгийн бүтээл, гутгаар байрт Эрүүл мэндийн төвийн Дотрын их эмч Б.Тунгалагийн бүтээл орсон байна. Сувилагч нараас 1 дүгээр байрт Эрүүл мэндийн төвийн Сэргээн засах физик эмчилгээний сувилагч А.Оюунгэрэл нарын бүтээл, 2 дугаар байрт 18 дугаар хорооны “Үйлс нэгтэн” Өрхийн эрүүл мэндийн төвийн Физик эмчилгээний сувилагч Ж.Энэбиш, Хайлааст салбарын ахлах сувилагч Д.Цэвээнжав нар, 3 дугаар байрт “Ундрах ирээдүй” Өрхийн эрүүл мэндийн  төвийн сувилагч П.Рагчаа шалгарчээ. Эмнэлгийн тусламж үйлчилгээний Чанарын багийн болзолт уралдаанд “Сувилахуйн  тусламж үйлчилгээний чанар”-ын баг, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч нар оролцсон “Хэн жор сайн бичих вэ” уралдаанд 1 дүгээр хорооны “Мэнд-Цолмон” Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Б.Рагчаасүрэн, “Би эмч, сувилагч” эссэ бичлэгийн уралдаанд Эмэгтэйчүүдийн их эмч Г.Батцэцэг нар тэргүүлжээ.

Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв

IMG_7820

IMG_7904

IMG_7882

IMG_7887

IMG_7877

IMG_7859

IMG_7815

 

Leave a Reply

  • Facebook