17 ДУГААР ХОРООНЫ ЦОГЦОЛБОРЫН ТАЛБАЙ, ШАР АГТЫН АМАНД МОД ТАРИЛАА

IMG_8066

Бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр  Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд бусад удирдлагууд, Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчид, зарим хороодын Засаг дарга, ахмадууд, иргэдийн төлөөлөл , “Чингэлтэй дүүргийн Тохижилт, үйлчилгээ” ХХК-ийнхан хамтран 17 дугаар хорооны цогцолборын талбайд мод тарилаа.  Тус үйл ажиллагааг  дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нээж, хэлсэн үгэндээ “Чингэлтэй дүүрэг “Ногоон дүүрэг” болох зорилт дэвшүүлэн амжилттай ажиллаж байна. БОНХАЖЯ-наас зарласан “Нэг сая мод тарьж, ургуулах” хөдөлгөөнд Чингэлтэйчүүд идэвхтэй оролцож Шилдэг дүүргээр шалгарсан нь нэг жишээ юм. Бүх нийтээр мод тарих өдрөөр 19 хорооны цогцолборын хашаа, нийтийн эзэмшлийн гудамж, талбай, сургууль, цэцэрлэгүүд зэрэг долоон чиглэлд мод тарих хөдөлгөөн өрнөж байна”- гэж тодотголоо.

Мөн үеэр Засаг даргын Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Батхуяг үг хэлэхдээ ” Чингэлтэй дүүрэг “Ногоон дүүрэг” болох зорилт олон хүний хамтын зүтгэл,  хөдөлмөр байсан” гэв.

Мөн 17 дугаар хорооны Шар агтын аманд тус хорооны  Ахмадын зөвлөлийн дарга Б.Шүрхүү ахлан ой нөхөөн сэргээж буй талбайд дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  албан хаагчид, Монголын үндэсний бөхийн холбооны төлөөллүүд мод тарьж байгаатай дүүргийн Засаг дарга Д.Ганболд танилцаж,  санал солилцлоо.

Чингэлтэйчүүд “Ногоон дүүрэг” болох зорилтын хүрээнд сүүлийн таван жилийн хугацаанд шилмүүст мод 14664, бут, сөөг 12529, амьд хашлага-1119475, зүлэгт талбай-90841 м2, цэцэгт байгууламж-750м2 талбайд  байгуулж, ногоон байгууламж нэмэгдүүлэн 88.5 хувьтай ургуулж, арчилгаа, тордолгоог тогтмолжуулж байна.

Захиргаа, хуулийн хэлтэс , Дэд бүтэц, тохижилтын хэлтэс

IMG_8046

IMG_8083
11-22

IMG_8206

IMG_8046

IMG_7997

IMG_8121

IMG_8157

IMG_8227

IMG_8124

IMG_8126

IMG_8147

IMG_8244

IMG_8245

IMG_8248

IMG_8132

Leave a Reply

  • Facebook