ЧИНГЭЛТЭЙ ХАЙРХАНД МОД ТАРИЛАА

IMG_8535

 Бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр  Чингэлтэй хайрханд  мод тарих үйл ажиллагааг дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгууллаа.

  Энэ үеэр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн  тавдугаар сарын 2 дахь долоо хоногийн Бямба гарагийг Мод тарих үндэсний өдөр  болгосон. Энэхүү зарлигийн дагуу Чингэлтэй дүүргийн 100-гаас дээш настай азай буурлууд,  Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, эрдэмтэн мэргэд азай буурлууд, эрдэмтэн, мэргэд, алдартнуудын нэрэмжит төглийг  байгуулж байна. Энэхүү арга хэмжээ өвөрмөц онцлог, зохион байгуулалттай болж мод тарьсан алдартнууд, азай буурлуудын үр, хүүхдүүд, ач, зээ нарт Монгол арга билгийн алт, мөнгөн загас хэлбэртэй дурсгалын тэмдгийн нэгийг нь модондоо  зүүн  тэмдэгжүүлж, нөгөөг нь хадгалж, өвлөж байна. Ингэснээр  Чингэлтэйчүүд мод тариад орхих биш арчилгаа, тордолгоо, хамгаалалтыг тогтмолжуулж, ургуулдгийн  том илэрхийлэл боллоо“ гэдгийг онцолж байлаа.   Мод тарих үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Батхуяг, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга нар, зарим Хорооны Засаг дарга нар, дүүргийн 2 дугаар хорооны иргэн, 104 настай Б.Ундаа,  үр хүүхэд, ач, зээ нартайгаа, Ардын уран зохиолч Б.Бааст, түүнчлэн Хөдөлмөрийн баатар З.Ойдов гэр бүлтэйгээ, Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Дулам нарын эрдэмтэд, дүүргийн залуучуудын төлөөлөл, “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК-ийнхан оролцлоо.

Эдгээр модыг тэмдэгжүүлж, эзэнжүүлсэнээр арчилгаа, тордолгоо тасралтгүй үргэлжилж, азай буурлууд, алдартнуудын дуурсал үр, ач, хойч үеээрээ  дамжин үеийн үед дурсагдсаар байх юм.

Захиргаа, хуулийн хэлтэс

IMG_8690

IMG_8626

IMG_8671

IMG_8605

IMG_8677

IMG_8706

IMG_8656

IMG_8738

IMG_8684

IMG_8674

IMG_8906

IMG_8422

IMG_8740

IMG_8424

IMG_8745

IMG_8836

IMG_8701

IMG_8815

IMG_8841

Leave a Reply

  • Facebook