ЭЛДЭВ-ОЧИРЫН НЭРЭМЖИТ КИНО ТЕАТР БУЮУ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

ELD-1

Олон Улсын музейн өдрийг өдрийг угтан Элдэв-Очирын нэрэмжит кино театр буюу Монголын хөрөнгийн биржийн барилгыг танилцуулж байна.

Энэ кино театрын барилга Улаанбаатар хотын төвийн хэсгийг шинэчлэн байгуулах төлөвлөгөөний дагуу кино театрын зориулалтаар баригдсан анхны барилга юм. Барилгын зураг төслийг 1945-1946 онд инженер Климов зохиож, барилгыг 1948 оны 07 дугаар сарын 08-нд ашиглалтад оруулжээ. Барилгыг барихад Японы олзлогдсон цэргүүдийг дайчлан оролцуулсан байна.  Кино театр нь 9700 м.кв талбайтай, 400 гаруй хүний суудалтай, доод давхартаа бүжиг, үзэсгэлэнгийн танхимтай баригдсан 3 давхар барилга юм. Энэ кино театрыг Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1947 оны тогтоолоор тухайн үеийн  МАХН-ын зүтгэлтэн Б. Элдэв-Очирын нэрэмжит болгож байжээ. 1991 оноос Элдэв-Очирын нэрэмжит кино театрын барилгад Монголын хөрөнгийн бирж байрлаж үйл ажиллагаа явуулж байна.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

ELD-3

ELD-2

ELD-4

                                     

Leave a Reply

  • Facebook