НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР БАЙРЛАЖ БУЙ БАРИЛГЫН ТҮҮХИЙН ТАЛААР

muz-1

Олон Улсын музейн өдрийг угтан “Алтай” зочид буудал буюу Улаанбаатар хотын захиргаа байрлаж буй барилгыг танилцуулж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар байрлаж буй барилга  бол  Улаанбаатар хотын төвийн хэсгийг шинэчлэн байгуулах төлөвлөгөөний дагуу буюу дайны дараах энх цагийн бүтээн байгуулалтаар барьж байгуулсан томоохон барилгуудын нэг юм.  ЗХУ-ын архитекторын зураг төслөөр Улсын барилга трестийн барилгачид 1946 онд барилгын суурийг тавьж, 1948 оны 7 дугаар сарын 7-нд ашиглалтад оруулжээ. Нийтдээ 19000 м.кв талбайтай 60 гаруй өрөө тасалгаа бүхий, зүймэл царсан шалтай.

Анх зочид буудлын зориулалтаар баригдсан тус барилгад 1961 он хүртэл Монголын анхны 170 ортой “Алтай” зочид буудал байрлаж байв. 1961 онд Улаанбаатар зочид буудал баригдсантай холбогдон уг барилгад албан байгууллагууд байрлах болжээ. 1964 оноос хойш өнөөг хүртэл Улаанбаатар хотын захиргаа байрлаж байна.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

 muz-2

 

Leave a Reply

  • Facebook