ХҮҮХДИЙН НОМЫН ӨРГӨӨ КИНО ЦАГТАЙ БОЛОВ

zana-1

            Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөө долоо хоног бүрийн Баасан гарагт уншигч хүүхдүүддээ зориулсан Түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүйн кино цагтай боллоо. Энэ удаагийн кино цагаараа Монголын төр нийгэм, шашин соёлын нэрт зүтгэлтэн, Анхдугаар богд, Өндөр гэгээн Г.Занабазарын амьдрал уран бүтээлийн талаар өгүүлсэн баримтат киног толилуулав.

Кино цагт ерөнхий боловсролын 5, 23, 24 болон “Чинхур” сургуулийн хүүхдүүд оролцлоо.  Үзүүлсэн кинотой холбогдуулан 2016 оны 05 дугаар сарын 18-ны Олон улсын Музейн өдрөөр дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей үзүүлж, Үндэсний номын сангийн үнэт ховор номын музейд зочлуулах юм.

 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүүхдийн номын өргөө

zana-2

zana-3

Leave a Reply

  • Facebook